Тавтай морилно уу!

хүний эрх

Өдрийн тэмдэглэл

2016-01-04, 17:38

2015 он оо дүгнэхэд буруу зүйл хийсэн, алдсан харамссан олон зүйл байсан ч тэр хэмжээндээ унаж босож зүтгэж олон зүйл сурсан, ойлгосон, бас булчингаа жоохон чангаруулсан жил байсан юм байна.
Бас арай бодитоор өөртөө итгэлтэй болсон байх. Би чадна аа гэж илүү бодогдоод байгаа хэхэ. Цаашид бас ирэх онд хийх, амжуулах маш их зүйл байгаа. Завгүй нэгэн шинэ он гарлаа даа.

Баярлалаа баяртай 2015, Сайн уу 2016....

Дэлгэрэнгүй...

Яах вэ? Юу гэж бодож байна вэ?

2015-12-24, 20:47

Урд нь Бороог ухаад Монгол улсад ашиг өгөөгүй хуулийг өөрсдийнхөөрөө зохиолгоод ухаад явсан, Киргизийг шороотой хутгачихаад шүүхдээд бас л юу ч өгөөгүй дэлхийн том луйварчин компанид 2 дахиа дахиад, бас дээр нь юугаар ч үнэлээд баршгүй түүх дурсгалын олдвор, байгаль орчны цөм болсон нутаг усаа заавал ухуулах гэж улайран зүтгэж, хуурамч нинжа нар оруулан барин, медиагаар тархи угааж байгаад зүтгэсээр байгаад ухуулах болж байх шив дээ. Монголчууд даанч харсаар чимээгүй тэндээс хэдэн цаас горьдоод л сууцгааж байна. Үнэндээ л хорсмоор...

Хүн залилсан гэдгийг мэдэж байж, бас өөрөө урд нь зал...

Дэлгэрэнгүй...

Жирэмсэн болсон бол өөрөө сайн судалж, төрөхдөө жирэмсэн болсноо мэдсэнээсээ эхлээд бэлдэх хэрэгтэй

2015-12-01, 16:56

Maya Tseden :

Би менге егч байгаагуй. Элдэв эм тариа ч хийлгэж байгаагуй, еерт болон хуухдэд минь хортой гэж боддог учраас. Анхны хуухдийг маань миний зурх терелтийг дийлэхгуй гэх шалтгаанаар хийсвэр хийж авна гэхэд нь хийсвэр хийлгэхгуйээ гэж уйлж байв, евдсендее уйлаагуй хэрнээ. Аз болж товлосон хагалгааны цагаас нь 5 цагийн емне еереерее терчихсен юм даг. Дараагийн хуухэд дээрээ баахан юм давхцсан билэгт сайн едрийн орой евдеед очтол эмч нь енеедер термеер байна уу гэсэн, тургэн теруулдэг тариа менгийг нь телеед хийлгэнэ гэсэн уг. Би ч жамаараа болог ээ л гэсэн, эмч ч за л гэсэн. Тэ...

Дэлгэрэнгүй...

ОРЧИН ҮЕИЙН БООЛЧЛОЛ

2015-11-24, 12:13

"Надаас юу ч шалтгаалахгүй, би ганцаараа яаж ч чадахгүй учир амин хувиа л хичээх минь" гэдэг үзэл бодол бол "жижиг хүний синдром" гэдэг нэртэй зориудын тархи угаалтын үр дүн бөгөөд үнэндээ бол жинхэнэ боолын бодол, сэтгэхүй юм. Улс үндэстэн тархай бутархай, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалж нэгдэж нягтрахгүй байх нь гаднын колоничлогчдод хамгийн тааламжтай, хамгийн амар хялбар байдгийг мэдэж авцгаах ёстой...

Орчин үед хүмүүсийг далдуур боолчлох арга нь юуны өмнө тухайн хүний оюун бодлыг нь төөрөгдөлд оруулж хүмүүжүүлж түгжих, мөн хэзээ ч төлж баршгүй хүүтэй өрийн дөнгөнд унагах аргууд бол...

Дэлгэрэнгүй...

Хөгжилтэй оронд хүн бүр улс төрждөг яагаад гэвэл тэр чиний улс чамд хамаатай

2015-11-17, 14:07

Яг үүнийг л хүн бүрд хэлмээр байдаг юм. Таалагдаад хуулчихлаа. Би өнөөдөр хоолгүй байж гээд улс төрийг анхаарахгүй орхивол таны маргаашийн хоолыг ч бас зарим нэгэн хүн хулгайлж хумслах болно. Тиймээс тийм боломжийг олгохгүйн тулд өнөөдөр өлсгөлөн байсан ч анхаарч, хэн юу хийж байгааг мэдэж, ядаж л 4 жилд ганц болдог сонгуулиа идэвхтэй, зөвөөр өгөх хэрэгтэй байх.


Улс төр надад хамаагүй.
Би улс төр сонирхдоггүй.
Улс төр уйтгартай штээ.
Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр...
Битгий улс төржөөд бай!

Би ч гэсэн нилээн удаан ингэж боддог байлаа. Анх удаа сонгууль өгөх гээд очиход 3 хүний...

Дэлгэрэнгүй...

Буруутгах уу?

2015-11-15, 00:16

Би хэн нэгнийг өөрийгөө шатааж, ганц талх, шуудай нүүрснээс болоод зодолдож, алалцах дээрээ тулж байгааг, террорист халдлага хийгээд амиа золиосолж байгааг зөвтгөхгүй. Гэхдээ би тэр хүмүүсийг буруутгаж чадахгүй. Буруу нь өөр хүмүүсийн буруу гэж боддог. Социалист нийгэмд нийлээд амьдаръя гээд хурааж аваад нэгтгээд явж байсан зүйлсийг дараа нь хэдхэн хүн хувьчлал нэрээр авсан нь анхнаасаа шударга биш л байсан, одоо ч цаашид төрийн өмчийг хувьчлах талаар байнга яригддаг. Нийлээд нэг юм хийгээд дундаа хэрэглэнэ гэж байтал нэг нь авах нь угаасаа шударга зүйл биш. Хоосон хоцорсон нь амьдралы...

Дэлгэрэнгүй...

Бид ч бас "Онц" байхгүй бол болохгүй

2015-11-11, 12:26

Нэгийг бодож хоёрыг тунгаагууштай нийтлэл байна. Хуулаад тавьчихлаа...

Оршин тогтнохын тулд 'онц' байхаас өөр замгүй

Хиймэл арал дээрх зүлгэн дээр нь суугаад Сингапурыг ажиглaж байхад яг л харь гаригийн хотод ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Өөр ертөнцийн гэмээр эргэн тойрны этгээд дизайнтай
архитектур нь нүдэнд нэг л содон. Харин өвөл зун, өдөр шөнө ч нэг хэвээрээ байх чийглэг бүлээн агаар нь бараг л саун шиг. Явсан ч суусан ч хѳлс урсгах 90% чийгшилтэй 33 хэмийн ийм халуунд толгой ажиллахгүй удааширч хамаг залхуу хүрнэ. Зүгээр л далайн эрэг дээр нь мөстэй сайдр шимээд дээшээ хараад хэвтэж ...

Дэлгэрэнгүй...

Пивоны гүзээ, унтах, таргалалт

2015-10-15, 12:33

Пиво уухаар гүзээ суудаг гэж ярьдаг. Нэг их тоодоггүй л байлаа. Харин сүүлийн 2, 3 сар орчим янз бүрийн уулзалт, зугаалга гээд л  архи, пиво нэлээн уучихлаа. Энэ хугацаанд 3кг жин нэмж, хэвлийн урд талын өөх багагүй нэмэгдэж тааралдсан найз нөхөд уулзахаараа таргалсан байна гэх боллоо.

Тэгээд энэ нийтлэлийг уншаад бас нэтээр сонирхож хайж үзлээ.  Ер нь спирт орсон ундаанууд тэр дотроо шар айраг нь хүнийг их таргалуулдаг юм байна. Спирт хүний биед ороод хэр уусан хэмжээнээс хамаарч цусанд багагүй хугацаанд байдаг, цусанд багахан хэмжээтэй байх үедээ ч өөх хайлуулах үйл явцыг зогсоодог юм ...

Дэлгэрэнгүй...

Dusal.net 10 жилийн ой

2015-10-08, 22:12

Ирэх 7 хоногт Dusal.net вэб сайт нээгдсэний 10 жилийн ой болох нь ээ. 2005 оны 10-р сарын 12-ны өдрөөс Dusal.net домэйн нэрээр сайт маань үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Blogmn.net сайт маань бас нээгдээд ирэх жил 10 жилийн ой нь болох юм байна. Ингээд бодоод байхад бас ч гэж сонирхолтой санагдаж байгаа тул Монголын интернэтийн талаар, сайтынхаа талаар өөрийнхөө мэдэх түүхээс, өөрийнхөө өнцгөөс бага зэрэг яримаар санагдлаа. Та бас сэтгэгдэл бичээрэй.

Миний компьютертай анх танилцсан түүх

Миний хувьд анх digger гэдэг тоглоом тоглуулдаг 8088 хатуу дискгүй компьютер, Nintendo, Sega тоглоомд д...

Дэлгэрэнгүй...

Dusal.net 10 жилийн ой

2015-10-08, 17:35

Ирэх 7 хоногт Dusal.net вэб сайт нээгдсэний 10 жилийн ой болох нь ээ. 2005 оны 10-р сарын 12-ны өдрөөс Dusal.net домэйн нэрээр сайт маань үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Blogmn.net сайт маань бас нээгдээд ирэх жил 10 жилийн ой нь болох юм байна. Ингээд бодоод байхад бас ч гэж сонирхолтой санагдаж байгаа тул Монголын интернэтийн талаар, сайтынхаа талаар өөрийнхөө мэдэх түүхээс, өөрийнхөө өнцгөөс бага зэрэг яримаар санагдлаа. Та бас сэтгэгдэл бичээрэй.

Миний компьютертай анх танилцсан түүх

Миний хувьд анх digger гэдэг тоглоом тоглуулдаг 8088 хатуу дискгүй компьютер, Nintendo, Sega тоглоомд дурлан,...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

Жолооны үнэмлэх

Нэгэн жолооны курсын эзэн багын найздаа жолооны үнэмлэх өгчээ.Тэгээд бүр шалгалтыг нь өгөх байтугай ...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 30426 дахь зочин боллоо. Баярлалаа :-)