Жолооны үнэмлэх
Нэгэн жолооны курсын эзэн багын найздаа жолооны үнэмлэх өгчээ.Тэгээд бүр шалгалтыг нь өгөх байтугай хичээлд нь ч суулгагүйгээр шүү. Шинэхэн жолоочид үнэмлэхээ очиж авах ч хэрэг гарсангүй найз нь түүнд шуудангаар илгээчуихэв. Сайн эр найзынхаа буянаар нэг ч минутын зарлагагүй жолооч болчихсондоо баярлана. Тэгээд нэгэн өдөр сайн найздаа баярласнаа илэрхийлж ачийг нь хариулахаар замд гараваа. Шинэхэн жолооч салхи татуулан сүнгэнэж явтал зам хөндлөн гарч явсан нэгэн жаалыг яах аргагүй мөргөчхөв. Жаал ч удаан тэссэнгүй. Энэ явдал мань жолоочид том сургамж болсон нь мэдээж. Харин нөгөө эрх мэдлээрээ найздаа үнэмлэх бэлэглэчихдэг осолд өртсөн хүүгийн аав болох жолооны курсын эзэнд бүр ч хатуу сургамж болоо биз.
Илгээх | 23 хүн уншсан | Бичсэн: Нууцлаг нэгэн
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
Жолооны үнэмлэх
Нэгэн жолооны курсын эзэн багын найздаа жолооны үнэмлэх өгчээ.Тэгээд бүр шалгалтыг нь өгөх байтугай ...








